Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2020-10-23 09:00:35

2020 оны 10 сарын 23-ны өдөр                                          Дугаар А/1233                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

   Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 02 дугаар сарын 14, 2020 оны 05 дугаар сарын 08, 2020 оны 05 дугаар сарын 15, 2020 оны 06 дугаар сарын 12, 2020 оны 08 дугаар сарын 11, 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 20 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

       2.Захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/797 дугаар захирамжийн "Алтангорхи" ХХК-д "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 379 дүгээр захирамжийн иргэн Д.Мөнхсайханд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 379 дүгээр захирамжийн иргэн Д.Нямсүрэнд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын  2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 678  дугаар захирамжийн иргэн Г.Дамбийнямд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/548  дугаар захирамжийн Рема олон улсын төлөөлөгчийн газарт, "Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын  2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246  дугаар захирамжийн иргэн А.Лхагвасүрэнд, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай" Нийслэлийн Засаг даргын  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн иргэн М.Амарзаяад, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/351  дүгээр захирамжийн “Говьшандын төмөрлөг” ХХК, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/488  дугаар захирамжийн иргэн Д.Мөнхсайханд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/488  дугаар захирамжийн иргэн Л.Хэрлэнд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/611  дүгээр захирамжийн "Мосроуд" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1158 дугаар захирамжийн иргэн Г.Энх-Оргилд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/390  дүгээр захирамжийн "Худалдаа хөгжлийн банк" ХХК "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн иргэн С.Ням-Очирт, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний  хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/1144  дүгээр захирамжийн "Ээмдэ" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжийн иргэн Д.Жаргалсайханд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/388  дугаар захирамжийн иргэн Ц.Норжинд, "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/720  дугаар захирамжийн иргэн Д.Хишигсүрэнд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                       Ж.БАТБАЯСГАЛАН