Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай

2020-10-21 11:20:14

2020 оны 10 сарын 21-ний өдөр                                          Дугаар А/1230                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн

гэрчилгээний хугацааг сунгах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар  зүйлийн 37.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Баттүвшингийн үйлчилгээний зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасугай. 

           

       2.Газар эзэмшигч иргэн П.Баттүвшинтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                               ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                               ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                               ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН