Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлөх тухай

2020-10-21 11:15:58

2020 оны 10 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/1229                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн

зориулалт өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баясахфүүдс” ХХК-д 16 га газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон мах, жимс ногооны агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.

           

      2.Газар эзэмшигчтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай. 

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  2017 оны А/798 дугаар захирамжийн “Баясахфүүдс” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                     Ж.БАТБАЯСГАЛАН