Гарын үсэг зурах эрх олгох тухай

2020-10-21 11:05:43

2020 оны 10 сарын 21-ний өдөр                                        Дугаар А/1227                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Гарын үсэг зурах эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-ын 19 дүгээр зүйлийн 19.4, Сангийн яам болон Азийн хөгжлийн банк хооронд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээр, “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн удирдлагын гарын авлагын 3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн Төрийн санд байрлах дэд данснуудын төлбөрийн гүйлгээний баримтад 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зохицуулагч Д.Авирмэд, 2 дугаар гарын үсэг зурах эрхийг Төслийн санхүүгийн ажилтан Г.Баасансүрэн нарт тус тус олгосугай.

 

     2.Төслийг батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, дэд дансны зарцуулалтад хяналт тавих, санхүүжилтийг хянан баталгаажуулж, буцалтгүй тусламжийн ашиглалт, төслийн төсвийн сар, улирал, жилийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг гарган холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллахыг Төсөл хэрэгжүүлэх нэгж /Д.Авирмэд/-д үүрэг болгосугай.

 

      3.Төслийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг заагдсан цаг хугацаанд гаргуулж, нэгтгэн дүгнэж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т даалгасугай.

 

      4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1044 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                   ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                   ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                   ОРЛОГЧ                              Ж.БАТБАЯСГАЛАН