Гарын үсэг зурах эрх олгох тухай

2020-10-21 11:00:23

2020 оны 10 сарын 21-ний өдөр                                  Дугаар А/1226                                            Улаанбаатар хот

 

 

 

 

Гарын үсэг зурах эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаадын зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 20 дугаар зүйлийн 20.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Төрийн санд байрлах дэд данснуудын төлбөрийн гүйлгээний баримтад 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг Төслийн зохицуулагч Д.Авирмэд, 2 дугаар гарын үсэг зурах эрхийг Төслийн санхүүгийн ажилтан Б.Нарандулам нарт тус тус олгосугай.

 

      2.Төслийн батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг хангуулах, дэд дансны зарцуулалтад хяналт тавих, санхүүжилтийг хянан баталгаажуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т, зээлийн ашиглалт, төслийн төсвийн сар, улирал, жилийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг гарган холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллахыг Төсөл хэрэгжүүлэх нэгж /Д.Авирмэд/-д үүрэг болгосугай.

 

       3.Төслийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг заагдсан цаг хугацаанд гаргуулж, нэгтгэн дүгнэж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т даалгасугай.

 

     4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1045 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                ОРЛОГЧ                                    Ж.БАТБАЯСГАЛАН