Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай

2020-10-21 10:55:48

2020 оны 10 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/1225                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 15 дугаар зүйлийн 15.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.7, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг энэ захирамжийн хавсралтад заасан 5 аж ахуйн нэгж, байгууллагад олгосугай.

 

     2.Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгжүүдэд гэрчилгээ олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлүүлэн, ажлын 10 өдөрт багтаан барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татварын асуудал эрхэлсэн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэхийг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т үүрэг болгосугай.

 

     3.Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайд холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т даалгасугай.

 

 

 

 

 

  

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                  ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                  ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                  ОРЛОГЧ                                     Ж.БАТБАЯСГАЛАН