Хөрөнгө гаргах тухай

2020-10-21 10:40:56

2020 оны 10 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/1222                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-ын 2.41, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.7.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 71 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 28/27 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 4.7.2, 4.7.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Өөрчлөлт-Шилжилт-Шинэчлэлт” сэдэвт зөвлөгөөний үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Үйл ажиллагаанд шаардагдах 7,044,000 /долоон сая дөчин дөрвөн мянга/ төгрөгийг Нийслэлийн 2020 оны төсөвт тусгасан “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т зөвшөөрсүгэй.

 

    3.“Өөрчлөлт-Шилжилт-Шинэчлэлт” сэдэвт зөвлөгөөнийг чанартай зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар /С.Нямдорж/-т үүрэг болгосугай.

 

     4.Тус зөвлөгөөний явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                          ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                          ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                          ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН