Сайжруулсан түлшний тээвэрлэлтийн тарифт өөрчлөлт оруулах тухай

2020-10-21 10:30:34

2020 оны 10 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/1220                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Сайжруулсан түлшний тээвэрлэлтийн

тарифт өөрчлөлт оруулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, 2020 оны “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 189 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дүгээр тушаал, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 13 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Зүүн бүсийн үйлдвэр болон алслагдсан хороодод сайжруулсан түлш тээвэрлэх зай, автомашины шатахуун зарцуулалтын жишиг нормыг баримтлан сайжруулсан түлшний тээвэрлэлтийн тонн тутамд олгож буй 26,600 (хорин зургаан мянга зургаан зуу) төгрөгийн зардлыг 5,700 (таван мянга долоон зуу) төгрөгөөр нэмэгдүүлж тооцон санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Ц.Цолмон/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

      2.Сайжруулсан түлшний тээвэрлэлтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /Ц.Цолмон/-т, “Таван толгой түлш” ХХК /М.Ганбаатар/-д тус тус даалгасугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Мөнхжаргал/-д даалгасугай.    

                            

                               

                                   

 

 

                       

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                          ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                          ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                          ОРЛОГЧ                                    Ж.БАТБАЯСГАЛАН