Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2020-10-21 10:20:45

2020 оны 10 сарын 21-ний өдөр                                        Дугаар А/1218                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэн

авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.”а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэн нийлүүлэгдсэн нийт 4,287,800,000 /дөрвөн тэрбум хоёр зуун наян долоон сая найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 73 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

    2.Тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг хавсралтад заасан эзэмшигч байгууллагуудын дарга нарт үүрэг болгосугай. 

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                          Ж.БАТБАЯСГАЛАН