Мэргэжлийн зөвлөл байгуулах тухай

2020-10-12 09:30:34

2020 оны 10 сарын 12-ны өдөр                                          Дугаар А/1191                                     Улаанбаатар хот

 

 

 

Мэргэжлийн зөвлөл байгуулах тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.5.“а”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, , Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхэд  Засаг даргад  зөвлөн туслах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг  хавсралтаар баталсугай.

 

           2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын хэсгийн ажиллах журмыг холбогдох эрх зүйн хүрээнд боловсруулж батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                            Ж.БАТБАЯСГАЛАН