24 цагаар худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох тухай

2020-10-12 09:15:36

2020 оны 10 сарын 12-ны өдөр                                          Дугаар А/1188                                     Улаанбаатар хот

 

 

 

 

24 цагаар худалдаа, үйлчилгээ

эрхлэх зөвшөөрөл олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “г”, “ж”, 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Бүгд Найрамдах Солонгос Улсын “Жи Эс 25” олон улсын сүлжээ дэлгүүрийн франчайзийн лиценз эзэмшигч Дижитал концепт ХХК-д нийслэлийн нутаг дэвсгэрт 24 цагаар худалдаа, үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсүгэй.

 

     2.Үйл ажиллагаандаа хууль тогтоомж, дүрэм, журам, олон улсын болон үндэсний стандартыг мөрдөж ажиллахыг “Дижитал концепт” ХХК-д, уг үйл ажиллагаанд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогтбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН 

                                               ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ 

                                               ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                               ОРЛОГЧ                                   Ж.БАТБАЯСГАЛАН