Агаарын бохирдлыг бууруулж, өрхөд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалгын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх

2020-10-12 09:10:42

2020 оны 10 сарын 12-ны өдөр                                      Дугаар А/1187                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Агаарын бохирдлыг бууруулж, өрхөд

зориулсан эрчим хүчний хэмнэлттэй

халаалт, дулаалгын бүтээгдэхүүн,

үйлчилгээг нэвтрүүлэх

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Эрчим хүчний хэмнэлттэй, дулаалга, халаалтын бүтээгдэхүүн үйлчилгээний багцыг нэвтрүүлэх ажлыг нийслэлийн Баянзүрх дүүрэгт зохион байгуулж ажиллах Удирдлагын багийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх Хэрэгжүүлэгч болон Чанарын хяналтын багийг байгуулж, ажлын хэсэг тус бүрийн чиг үүрэг, хэрэгжүүлэх ажлын удирдамж боловсруулж ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б.Амартүвшин/-т үүрэг болгосугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Мөнхжаргал/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                             ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                             ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                             ОРЛОГЧ                                   Ж.БАТБАЯСГАЛАН