Эрх шилжүүлэх тухай

2020-10-12 09:05:15

2020 оны 10 сарын 12-ны өдөр                                             Дугаар А/1186                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

       Монгол  Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2020 онд санхүүжих авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг  хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний эрхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Г.Баттогтох/-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай.

 

      2.Захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 840.0 /найман зуун дөчин/ сая төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын II.Б.1-т тусгагдсан “Хотын гол болон туслах замуудын засвар”-ын хөрөнгөөс холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

     3.Энэ захирамжийн хавсралтад тусгагдсан хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                 ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                 ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                 ОРЛОГЧ                                    Ж.БАТБАЯСГАЛАН