Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2020-10-12 09:00:52

2020 оны 10 сарын 12-ны өдөр                                          Дугаар А/1185                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/177 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас Нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний жагсаалтад орох өөрчлөлтийг 1 дүгээр, Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас Нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний жагсаалтаас хасах төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Б.Индра/, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                             ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                             ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                             ОРЛОГЧ                                     Ж.БАТБАЯСГАЛАН