Санхүүжих дүнд өөрчлөлт оруулах тухай

2020-10-07 09:00:35

2020 оны 10 сарын 07-ны өдөр                                         Дугаар А/1179                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Санхүүжих дүнд өөрчлөлт

оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 179 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх Барилга, хот байгуулалтын сайдаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнд өөрчлөлт орсон ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

    2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т, хариуцсан чиглэлийн дагуу захиалагчийн хяналт тавьж ажиллахыг холбогдох газрын дарга нарт, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                ОРЛОГЧ                                    Ж.БАТБАЯСГАЛАН