Тусгай зөвшөөрлийг сэргээн олгох тухай

2020-10-06 09:15:06

2020 оны 10 сарын 06-ны өдөр                                        Дугаар А/1178                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Тусгай зөвшөөрлийг сэргээн олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх MV-020497 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 49.6 гектар талбайд “Танлон” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сэргээн олгосугай.

 

    2.Энэхүү захирамжийн 1 дүгээр зүйлд заасан талбайг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэж, баталгаажуулах, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын “38” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                            ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                            ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                            ОРЛОГЧ                        Ж.БАТБАЯСГАЛАН