Ажлын хэсэг байгуулах тухай

2020-10-05 09:00:39

2020 оны 10 сарын 05-ны өдөр                                         Дугаар А/1173                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Мамба дацан орчим “В” хэсэгчилсэн талбай дахь 4-10 дугаар байрны газар чөлөөлөлтөд өртсөн 85 өрхийг ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн байрны зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамруулах боломжтой эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд:

Ажлын хэсгийн дарга

-Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга

Гишүүд

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэд дарга

 

-Орон сууцны дэд бүтцийн газрын дарга

 

-“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн дэд захирал

 

-Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн

 

-Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн мэргэжилтэн

Нарийн бичиг

-Орон сууцны дэд бүтцийн газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга

        2.Ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд 2020 оны 11 дүгээр сард багтаан танилцуулахыг Ажлын хэсэг /Ц.Тулга/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                ОРЛОГЧ                                     Ж.БАТБАЯСГАЛАН