Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай

2020-09-09 09:05:53

2020 оны 09 сарын 09-ны өдөр                                        Дугаар А/1100                                        Улаанбаатар хот

 

 

 

  Нийслэлийн өмчид барилга

байгууламж бүртгэн авах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 137 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон нийт 494,463,727 /дөрвөн зуун ерэн дөрвөн сая дөрвөн зуун жаран гурван мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийн өртөг бүхий Ахмадын өргөөний барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

           

    2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэгдэж байгаа барилга байгууламжийг балансдаа бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Багахангай дүүргийн  Засаг даргын Тамгын газар /Л.Санжийжамц/-т үүрэг болгосугай.

           

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Д.Рэнцэнбямба/-т даалгасугай. 

 

 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                         Ж.БАТБАЯСГАЛАН