Нийслэлийн өмчийн бүртгэлээс эд хөрөнгө хасах тухай

2020-09-09 09:00:29

2020 оны 09 сарын 09-ны өдөр                                        Дугаар А/1099                                       Улаанбаатар хот

 

 

 

Нийслэлийн өмчийн бүртгэлээс

эд хөрөнгө хасах тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 138 дугаар  тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын XVIII.1.73-т Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторийн барилга шинээр барихтай холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 02-07-091/1068 дугаар дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн  данс бүртгэлд бүртгэлтэй 226,395,624.00 /хоёр зуун хорин зургаан сая гурван зуун ерэн таван мянга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

    2.Акталж, данс бүртгэлээс хасагдаж буй барилгын хоёрдогч түүхий эдийн зориулалтаар дахин ашиглах боломжтой эд хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Д.Рэнцэнбямба/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                     ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                     ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                     ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН