2020 оны 09 сарын 03-ны өдөр Дугаар А/1098 Улаанбаатар хот
Газар албадан чөлөөлөх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хууль болон нийслэлийн 2020 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөн зохих зөвшөөрөлгүйгээр барьсан хавсралтад дурдсан хашаа, барилга байгууламжуудыг албадан буулгаж, газар чөлөөлсүгэй.
2.Энэ захирамжийн хавсралтад заасан хашаа, барилга байгууламжуудыг албадан буулгах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т, дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/-т тус тус даалгасугай.
3.Уг захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /О.Мөнгөншагай/-д үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР
ОРЛОГЧ Ж.БАТБАЯСГАЛАН