Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай

2020-08-31 08:20:18

2020 оны 08 сарын 31-ний өдөр                                          Дугаар А/1084                                  Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрхийг дуусгавар

болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/911 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 5944 м.кв газрыг эзэмшигч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус байгууллагын газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцсугай.

 

       2.Газар эзэмших эрх нь дуусгавар болсон талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээрх байгууллагад мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

           

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                              Ж.БАТБАЯСГАЛАН