Газар эзэмших эрх олгох тухай

2020-08-31 08:05:54

2020 оны 08 сарын 31-ний өдөр                                           Дугаар А/1081                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн   2020   оны   төсөв,   Нийслэлийн   2020   оны   газар   зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан хавсралтад заасан 13 байгууллагад газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ   захирамжийн   хавсралтад   заасан   байгууллагатай   холбогдох   хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                          ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                           ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                           ОРЛОГЧ                          Ж.БАТБАЯСГАЛАН