Ажлын хэсэг байгуулах тухай

2020-08-28 08:20:33

2020 оны 08 сарын 28-ны өдөр                                             Дугаар А/1078                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “б”, 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 29, 32 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 28, 2020 оны 81 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн байгаа орчинд үзүүлж буй агаар, ус, хөрсний бохирдол, сөрөг нөлөөг бууруулах, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн эдийн засгийн тодорхой салбаруудыг тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалыг дэмжих “Шинэ зуун мод” хот, “Майдар” хот, “Олон улсын худалдаа логистикийн төв”, “Налайх олон улсын ачаа тээврийн парк” төслүүдийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

    2.Энэхүү захирамжид заасан ажлыг зохион байгуулж, захирамжийн хэрэгжилтэд нэгдсэн хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

                       

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                    ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                    ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                    ОРЛОГЧ                                  Ж.БАТБАЯСГАЛАН