Боловсрол сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2020-08-28 08:15:43

2020 оны 08 сарын 28-ны өдөр                                          Дугаар А/1077                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Боловсрол сургалтын байгууллага

байгуулах тусгай зөвшөөрөл

олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгүүдэд энэ захирамжийн хавсралтын дагуу улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосугай.

 

    2.Шинээр ашиглалтад оруулсан цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, сургууль, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т тус тус даалгасугай.

 

       3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчид үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                             ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                             ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                             ОРЛОГЧ                                    Ж.БАТБАЯСГАЛАН