Ажлын хэсэг байгуулах тухай

2020-08-28 08:10:34

2020 оны 08 сарын 28-ны өдөр                                       Дугаар А/1076                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “а”, 29.2, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 17 дугаар зүйлийн 17.2, 18 дугаар зүйлийн 18.5, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг батлагдсантай холбогдуулан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Нийслэлийн хөгжлийн жилийн төлөвлөгөө-2021” дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах ажлыг холбогдох хуульд заасан хугацаанд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг болон Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг хууль журамд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Дэд ажлын хэсгүүдийн ахлагч нарт даалгасугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнгийн талаар тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т болон Ажлын хэсгийн нарийн бичгийн даргад үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                    ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                    ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                    ОРЛОГЧ                       Ж.БАТБАЯСГАЛАН