Зуухны стандартыг хангуулах тухай

2020-08-18 13:30:40

2020 оны 08 сарын 18-ны өдөр                                       Дугаар А/1047                                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

Зуухны стандартыг хангуулах тухай

 

 

     Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а”, 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 18 дугаар  зүйлийн 18.1, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

     1.Нийслэлийн оршин суугчдыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон зах худалдааны төвүүдэд MNS5216:2016 /Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга/,  MNS5043:2016 /4.2МВт хүртэлх хүчин чадалтай ус халаах зуух. Техникийн ерөнхий шаардлага/, MNS5919:2008 /Дулааны цахилгаан станц, дулааны станцын уурын ба ус халаах зуухны ашиглалтын үед агаар мандалд хаях утааны найрлага дахь агаар бохирдуулах зарим бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, тэдгээрийг хэмжих арга/ стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух хэрэглэх, худалдан борлуулахыг хязгаарлаж, стандартыг хангуулж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

     2.Зуух үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагаас хэрэглээнд нийлүүлж байгаа бүх чадлын зуухнуудад MNS5216:2016, MNS5043:2016, MNS5919:2008 стандартын шаардлага хангуулахад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Д.Мөнхжаргал/-д үүрэг болгосугай.

 

 

 

          

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                                                    Ж.БАТБАЯСГАЛАН