Ажлын хэсэг байгуулах тухай

2020-08-17 13:25:45

2020 оны 08 сарын 17-ны өдөр                                   Дугаар А/1042                                                     Улаанбаатар хот

    

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хэмжээнд газар ашиглалттай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт их хэмжээний газрыг удаан хугацаагаар хашаа барьж, зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдал, эзэмшил газраа хэтрүүлсэн болон зохих зөвшөөрөлгүй барилгын ажил гүйцэтгэж байгаа үйлдэлд хяналт, шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Дарга

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

 

 

Гишүүд:

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга

 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

Нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга       

 

 

Нарийн бичгийн дарга:  

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга         

 

 

 

     2.Хяналт, шалгалтын дүн болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан холбогдох шийдвэрийн төслийн хамт 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Ц.Уртнасан/-т үүрэг болгосугай.

           

 

           

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                                       Ж.БАТБАЯСГАЛАН