Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2020-07-24 08:25:29

2020 оны 07 сарын 24-ний өдөр                                            Дугаар А/996                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл

олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/172 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хавсралтад заасан нэр бүхий байгууллагуудад сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай.

 

     2.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартад нийцүүлэн явуулж, багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулах, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд байнга анхаарч ажиллахыг үүсгэн байгуулагч нарт үүрэг болгосугай.

 

       3.Энэ захирамжийн хавсралтад заасан цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                            БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                            НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                       Ж.БАТБАЯСГАЛАН