Сургуулийн бүтэц өөрчлөх тухай

2020-07-24 08:15:16

2020 оны 07 сарын 24-ний өдөр                                      Дугаар А/994                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Сургуулийн бүтэц өөрчлөх тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/172 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэр, үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын Хаан эрдэм сургуулийн бүтцийг “бага, дунд, ахлах” болгон өөрчилсүгэй.

 

      2. Энэ захирамж гарсантай холбогдуулан сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Болормаад тус тус үүрэг болгосугай.

 

      3. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/790 дүгээр захирамжийн хавсралтын 2-т заасан Ерөнхий боловсролын Хаан эрдэм сургуульд холбогдох хэсэгт “Бага” гэснийг “Бага, дунд, ахлах” гэж өөрчлөлт оруулсугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                                БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                      Ж.БАТБАЯСГАЛАН