Ажлын хэсэг байгуулах тухай

2020-07-24 08:05:24

2020 оны 07 сарын 24-ний өдөр                                        Дугаар А/992                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх нийслэлийн төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ажлын хэсгийн

ахлагч

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал

Гишүүд

Баянгол дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нарангэрэл

 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах

 

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн

 

 

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр

 

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар

 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун

 

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Ц.Цолмон

 

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун

 

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн гарын дарга Д.Баянбат

 

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам

 

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров

 

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү

 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Гантуяа /зөвшилцсөнөөр/

 

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын эрхлэгч О.Батхишиг /зөвшилцсөнөөр/

 

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан П.Оюунбат /зөвшилцсөнөөр/

 

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Саүлегел /зөвшилцсөнөөр/

 

 

 

ШУА-ийн Шинжлэх ухааны бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Болортамир /зөвшилцсөнөөр/

 

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Инкубаторын төвийн дарга Ч.Батсүх /зөвшилцсөнөөр/

 

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж /зөвшилцсөнөөр/

 

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал П.Цэндмаа /зөвшилцсөнөөр/

Нарийн бичгийн дарга

Нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга М.Чинсанаа

 

       2.Төлөвлөгөөний төслийг Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрт нийцүүлэн боловсруулж, 2020 оны 4 дүгээр улиралд багтаан Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхийг Ажлын хэсэг /Д.Мөнхжаргал/-т даалгасугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                           БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                           НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                        Ж.БАТБАЯСГАЛАН