Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай

2020-07-24 08:00:52

2020 оны 07 сарын 24-ний өдөр                                        Дугаар А/991                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн

барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр

батламжлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7.2-ын “в”, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны XIV хороолол орчим ХЕТ-2013-2 багцын “Д” хэсэгчилсэн талбайн 11,3 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх эрхийг “Шинэ гэр түншлэл” ХХК-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсугай. 

 

     2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /О.Мөнгөншагай/-д үүрэг болгосугай. 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                                 БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                 НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ               Ж.БАТБАЯСГАЛАН