Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2020 оны гүйцэтгэлийн гэрээний эхний хагас жилийн биелэлтийн дүнгийн тухай

2020-07-21 08:10:32

2020 оны 07 сарын 21-ний өдөр                                          Дугаар А/988                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн

2020 оны гүйцэтгэлийн гэрээний эхний

хагас жилийн биелэлтийн дүнгийн тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/04 дүгээр тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 5.1, “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний загвар батлах тухай” А/05 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2020 оны гүйцэтгэлийн гэрээний эхний хагас  жилийн биелэлтийн дүнг нэгдүгээр, дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарын Өрхийн эрүүл мэндийн төвийг дэмжих талаар хийж, хэрэгжүүлсэн ажлын дүнг  хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай

 

     2.Гүйцэтгэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, иргэдэд тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй, жигд хүргэх асуудалд гэрээлэгч талууд онцгой анхаарч, ажлын сахилга хариуцлагыг сайжруулж, нотолгоонд суурилан үр дүнд үндэслэн бодитой үнэлж, дүгнэн ажиллахыг дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг болгосугай.

 

      3.”Ажил сайжруулах” үнэлгээтэй дүгнэгдсэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хугацаатай үүрэг өгч зохион байгуулалтын арга хэмжээ авч үнэлгээ дүгнэлт хийж, мэргэжлийн удирдлага арга зүйгээр ханган ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

 

      4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                                 БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                 НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                              Ж.БАТБАЯСГАЛАН