Ажлын хэсэг байгуулах тухай

2020-07-21 08:00:19

2020 оны 07 сарын 21-ний өдөр                                            Дугаар А/986                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах

тухай

           

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Сангийн сайдын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 7.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг олон нийтийн оролцоотой төлөвлөж, арга зүйн зөвлөмж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр;

Гишүүд:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг;

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Н.Хулан;

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тээвэр, хөдөлгөөн зохион байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Оюунтөгс;

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Зураг төсөл, ландшафтын асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Булган;

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг;

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга Н.Эгиймаа;

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Зураг төслийн хэлтсийн дарга Б.Лхагважав;

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого хэрэгжилтийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр;

 

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул;

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хот байгуулалтын мэргэжилтэн С.Өлзийхишиг;

 

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Төлөвлөлт, гүйцэтгэл, тооцоо, судалгаа хариуцсан мэргэжилтэн Ж.Амармаа;

 

Нийслэлийн Байгаль орчны газрын  Төлөвлөлт гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн М.Амгалан;

 

Азийн хөгжлийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо;

Нарийн бичгийн дарга:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Сарнай

        2. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг нэгтгэн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Н.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                            БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                            НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                      Ж.БАТБАЯСГАЛАН