Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх тухай

2020-07-10 08:15:21

2020 оны 07 сарын 10-ны өдөр                                             Дугаар А/972                                    Улаанбаатар хот

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл

ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг

сэргээх тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/940 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэр, хөндлөнгийн шинжээчийн  дүгнэлтийг  үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх хуулийн этгээдийн нэрийг  хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх эрүүл мэндийн байгууллагын талаар харьяа татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний Хөгжил, Нийгмийн Бодлогын асуудал хариуцсан  орлогч /Ш.Анхмаад/ -д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                                БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                          Ж.БАТБАЯСГАЛАН