Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай

2020-07-10 08:10:48

2020 оны 07 сарын 10-ны өдөр                                           Дугаар А/971                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл

ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг

түдгэлзүүлэх тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.21 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:   

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/940 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх хуулийн этгээдийн нэрсийг хавсралт ёсоор  баталсугай.

 

      2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн этгээдийн талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний Хөгжил Нийгмийн Бодлогын асуудал хариуцсан орлогч /Ш.Анхмаа/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                              БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                              НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                     Ж.БАТБАЯСГАЛАН