Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс чиглэл хасах тухай

2020-07-10 08:00:15

2020 оны 07 сарын 10-ны өдөр                                                Дугаар А/969                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл

ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс

чиглэл хасах тухай


      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  19.2, 19.20, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/940 дүгээр захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын дүгнэлтийг үндэслэн  үйл ажиллагааны чиглэл хасагдах хуулийн этгээдийн нэрсийг  хавсралт ёсоор  баталсугай.

 

      2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс  үйл ажиллагааны чиглэл хасагдах хуулийн этгээдийн талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай. 

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний Хөгжил Нийгмийн Бодлогын асуудал хариуцсан орлогч /Ш.Анхмаа/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                             БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                             НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                          Ж.БАТБАЯСГАЛАН