Төсөл хэрэгжүүлэх тухай

2020-07-09 08:00:36

2020 оны 07 сарын 09-ний өдөр                                         Дугаар А/965                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Ерөнхий сайдын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”, Сангийн яам болон Азийн хөгжлийн банк хооронд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээр, “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн удирдлагын гарын авлагын 3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг холбогдох журмын дагуу хэрэгжүүлэхийг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж /Д.Авирмэд/-д даалгасугай. 

 

      2.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, төслийн хэрэгжилтийг хангуулан төсөл хэрэгжүүлэх нэгжийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэс /Б.Пүрэвжав/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                                      БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                      НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                             Ж.БАТБАЯСГАЛАН