Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөх тухай

2020-07-08 09:25:34

2020 оны 07 сарын 08-ны өдөр                                       Дугаар А/964                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ, зориулалтыг өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 1 байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмших эрх олгох тухай"  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжийн "Шүүхийн ерөнхий зөвлөл" УТҮГ-т холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.        

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                              БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                              НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                        Ж.БАТБАЯСГАЛАН