Урамшуулал олгох тухай

2020-07-08 09:20:25

2020 оны 07 сарын 08-ны өдөр                                          Дугаар А/963                                        Улаанбаатар хот

 

 

 

Урамшуулал олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Элсэлтийн ерөнхий шалгалтад 99.98 болон түүнээс дээш хувийн амжилттай оролцож, бусдыгаа манлайлсан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон тэднийг бэлтгэсэн багш нарт хавсралтад дурдагдсан нэрсийн дагуу нэг удаагийн урамшуулал олгосугай.

 

        2.Урамшуулал болон бусад холбогдох зардалд шаардагдах 16,095,000.0 /арван зургаан сая ерэн таван мянга/ төгрөгийг “Нийслэлийн боловсрол – 2020” дэд хөтөлбөрөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-д зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                       БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                       НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                     Ж.БАТБАЯСГАЛАН