Сургалтын хөтөлбөрийн агуулга батлах тухай

2020-06-22 08:10:04

2020 оны 06 сарын 22-ны өдөр                                         Дугаар А/842                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Сургалтын хөтөлбөрийн агуулга

батлах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулсан сургалтын хөтөлбөрийн агуулгыг хавсралтаар баталсугай.

 

      2.Батлагдсан агуулгын дагуу иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар хүргэх контентийн уралдааны зохион байгуулж, дүгнэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /А.Даваажаргал/-т үүрэг болгосугай.

 

     3.Шаардагдах зардлыг Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн зардлаас гаргах Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т зөвшөөрсүгэй.

 

     4.Батлагдсан хөтөлбөр, шалгарсан контентийн дагуу Улаанбаатар хотод шилжин ирэгсдэд зориулж сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж хийхийг дүүргүүдийн Засаг дарга, Нийслэлийн бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Б.Ууганбат/-д тус тус үүрэг болгосугай.

 

      5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН