Газар ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай

2020-06-18 08:15:18

2020 оны 06 сарын 18-ны өдөр                                         Дугаар А/833                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар ашиглах эрхийн талбайн хэмжээ,

зориулалт, нэр өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44 дүгээр зүйлийн 44.6, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 07 дугаар сарын 25, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 5 аж ахуйн нэгж, байгууллагын ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, нэрийг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах туахй” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 673 дугаар захирамжийн “Сод 34” СӨХ-нд, "Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/890 дүгээр захирамжийн "Мобиком” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/267 дугаар захирамжийн “РЭАБ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН