Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2020-06-18 08:10:46

2020 оны 06 сарын 18-ны өдөр                                           Дугаар А/832                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 04 дүгээр сарын 03, 10, 17, 05 дугаар сарын 01, 08-ны өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилсүгэй.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.            

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 167 дугаар захирамжийн 88 дугаар сургуульд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжийн "Орхон" их сургуульд, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын  2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/09 дүгээр захирамжийн "Гутал" ХК-д, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/132 дугаар захирамжийн "Гутал" ХХК-д, "Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/576 дугаар захирамжийн иргэн Г.Даваасүрэнд, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/06 дугаар захирамжийн "Мон-Амар" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/823 дугаар захирамжийн "Энержи-Интернэшнл" ХХК-д, "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн "НИК" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай"  Нийслэлийн Засаг даргын  2017  оны  10  дугаар  сарын 18-ны өдрийн А/797 дугаар захирамжийн "Алтангорхи" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/100 дугаар захирамжийн "Номин Реалтор" ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/888 дугаар захирамжийн иргэн Д.Оюундэлгэрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН