Хөрөнгө гаргах тухай

2020-06-15 09:20:42

2020 оны 06 сарын 15-ны өдөр                                             Дугаар А/825                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,2,2, Захиргааны Ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/33, 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу улс, орон нутгийн төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн ажлын нөлөөлөлд өртсөн аж ахуйн нэгж байгууллага, иргэний эд хөрөнгөнд үнэлгээ хийх ажлын хөлс 130,000,000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг нийслэлийн 2020 оны төсөвт тусгагдсан газар чөлөөлөх нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу нөхөх олговор олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

    2.Ажлын хөлсийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд  даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН