Заавар, загвар батлах тухай

2020-05-29 11:55:29

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                           Дугаар А/783                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Заавар, загвар батлах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, Засгийн газрын  2018 оны 80 дугаар тогтоол, 2019 оны 426 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 18 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас өмсөх зааврыг нэгдүгээр, загварыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын хувцас өмсөх заавар, загварыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН  ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН