Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020-05-29 11:00:26

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                        Дугаар А/772                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Захирамжийн холбогдох заалт болон газар

эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй

болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй  тул Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч “Авзага трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу “Авзага трейд” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дүгээр захирамжийн жагсаалтын “2” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН