Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай

2020-05-29 10:35:16

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                    Дугаар А/769                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийг дуусгавар

болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 943 м.кв, “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 417 м.кв, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай орон сууцны зориулалттай 1743 м.кв, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/101 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 941 м.кв газруудыг эзэмшигч Монтед констракшн ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцсугай.

 

      2.Газар эзэмших эрх нь дуусгавар болсон талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээрх аж ахуйн нэгжид мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг дуусгавар болгох, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН