Төсөл хэрэгжүүлэх тухай

2020-05-29 10:30:30

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                             Дугаар А/768                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам батлах тухай” 10 дугаар, “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай” 91 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус орчмын газарт эрүүл мэнд, соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох төслийг “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын дагуу зохион байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхийг Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК /Д.Отгонсүрэн/-д үүрэг болгосугай.

 

      2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН