Төсөл хэрэгжүүлэх тухай

2020-05-29 10:25:25

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                            Дугаар А/767                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам батлах тухай” 10 дугаар, “Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв”, “Налайх олон улсын ачаа тээврийн парк” байгуулах тухай 81 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороодын нутагт байрлах /100 айл/ төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг Налайх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх арга хэмжээний хүрээнд “Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв” байгуулах төслийг “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын дагуу зохион байгуулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхийг Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ /С.Батжаргал/-т үүрэг болгосугай.

 

       2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН