Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, чадавх бэхжүүлэх тухай

2020-05-29 10:00:52

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                          Дугаар А/762                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ой, хээрийн түймрээс урьдчилан

сэргийлэх, чадавх бэхжүүлэх тухай

   

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.16, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 09/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн нутаг дэвсгэрт Богдхан ууланд хаврын хуурайшилтын үед удаа дараа ой, хээрийн түймэр гарч их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан байгаль хамгаалагчдын ой, хээрийн түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд нэн хэрэгцээт техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах хавсралтад заасан 37 110 000 /гучин долоон сая нэг зуун арван мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т зөвшөөрсүгэй.

           

       2.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т даалгасугай. 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА             

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН