Газар эзэмших эрх олгох тухай

2020-05-29 09:45:23

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                           Дугаар А/759                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Монгол  Улсын  Зам, тээврийн хөгжлийн сайд,  Бүгд  Найрамдах  Беларусь улсын Аж үйлдвэрийн сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.5.1, 1.5.5 дахь заалтыг хэрэгжүүлэхээр нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн постын баруун талд байрлах 50 га газрыг вагон угсрах, үйлдвэрлэх, засварлах үйлдвэрийн зориулалтаар “Кэй Эйч Эм Зэт Фактору” ХХК-нд 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр  зүйлд  заасан аж  ахуйн нэгжтэй  холбогдох  хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН